ЗОХИС ЭЛЕКТРИК ХХК
Бид үнэ цэнийг бий болгоно
Угаалгын тоног төхөөрөмж тэр дундаа үйлдвэрийн зориулалттай хүнд даацын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Испани улсын“DOMUS” группын албан ёсны дистрибьютор. Угаалгын тоног төхөөрөмжийн худалдаа, угаалгын өрөөний зураг төсөл боловсруулах, засвар болон зөвлөх үйлчилгээ дагнан эрхэлдэг 100% Монгол хөрөнгө оруулалттай компани юм. Улаанбаатар хот, хөдөө орон нутагт бүх төрлийн салбарт ажиллаж байгаа 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай угаалгын тоног төхөөрөмж нийлүүлэх, засварлах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Та бүхэнд бүх төрлийн угаалгын газар хэрэглэх үйлдвэрийн зориулалттай 8кг-аас 120кг хүртэл даацтай угаалгын машинууд, хатаагч машинууд, 1м-ээс 3,3м хүртэл урт бүхий бул индүүнүүд, бүх төрлийн уурын индүүнүүд, тэргэнцэр, бусад угаалгын газарын туслах хэрэгсэлүүдийг санал болгож байна. Бараа бүтээгдэхүүн цэснээс дэлгэрэнгүй танилцана уу
Борлуулалт болон Инженер Техникийн Алба нь хэрэгжиж буй төслийн хэрэгцээнд угаалгын газартай холбоотой инженерийн тооцоо гаргах, төлөвлөлт хийх, угсралт суурилуулалтын ажлыг хийж угаалгын ажилчид болон техникийн ажилчдад ашиглалтын болон аюулгүй ажиллагааны сургалт зааварчилгаа өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийлүүлсэн тоног төхөөрөмжиндөө 3 жилийн баталгаа олгон хамтран ажилладаг юм. Тоног төхөөрөмжийг худалдан борлуулсанаас хойшхи засвар үйлчилгээнд онцгой анхаарч байнгын графикт эргэлт шалгалтыг хийдэг.
DOMUS ГРУПП
Хамтдаа хөгжицгөөе
Угаалгын тоног төхөөрөмж тэр дундаа үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч DOMUS групп 98 жилийн түүхтэй, дэлхийн 150 оронд салбар нэгжтэй. Байгууллагын төв байр Испанид төвлөрдөг. Үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л салбарт хэрэглэгдэх угаалгын тоног төхөөрөмжийн худалдаа, тухайн үйлчлүүлэгчид зөвхөн өөрт нь тохирох эдийн засгийн хувьд үр ашигтай, хүрээлэн буй орчинд ээлтэй угаалгын газрын төлөвлөгөө, тооцоо боловсруулах, процессийн автоматжуулалт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
